Монголбанк нэг долоо хоногтой ТБҮЦ-ыг арилжааллаа
байдлаар нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 105.2 тэрбум төгрөг болно. Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм.
ТБҮЦ-ны хүүг зах зээлийн зарчимд илүү нийцтэй болгох, төгрөг болон валютын захын өгөөжийн тэнцвэр тогтох боломжийг бүрдүүлэх зорилгоор 2010 оны тавдугаар сараас эхлэн 7 хоногийн хугацаатай ТБҮЦ-ны арилжааг тодорхой интервалд хүүгээр өрсөлдөх хэлбэрээр зохион байгуулж эхлээд байна. Ингэхдээ банкуудын ирүүлэх хүүний саналын дээд, доод хязгаарыг бодлогын хүүнээс +/-2 нэгж хувь байхаар тогтоож бодлогын зорилтот хүү уг арилжааны голч хүү байх юм. Энэхүү голч хүү нь дунд хугацаанд банк хоорондын захыг хүүг үйл ажиллагааны зорилт болгон ажиллах суурь нөхцөлийг бүрдүүлэх болно.