Австралийн визийн нөхцөлд өөрчлөлт оров
Үүнээс гадна тус улсын визийн нөхцөлд хэд хэдэн өөрчлөлт орсныг Австралийн Цагаачлал, Иргэншлийн алба танилцуулж байна.
Тухайлбал, тус улсын визийн хуудас болон төрлүүдийг онлайнаар шалгах ҮEҮO систем нэвтрүүлсэн бөгөөд одоо байгаа Австралийн визийн 17 төрлийг 9 болж цөөрүүлсэн, маягт тус бүрт төлбөр төлдөг байсан бол хүн тус бүрт визийн хураамж төлөх болсон, тухайн иргэн өөрийн авсан визээ баталгаажуулахдаа ҮEҮO системд нэвтэрч визийн зөвшөөрлийн захидлыг буюу grant letter-ийг хэвлэн зохих хүмүүст үзүүлэх баримт болгон ашиглах зэргээр виз мэдүүлэх, авах үйл явцыг хөнгөвчлөөд байна.
Виз мэдүүлэгч шаардлагатай гэж үзвэл 70 австрали доллар төлж визийн наалт хуудсыг паспорт дээрээ наалгах боломжтой юм.