Грекийн банкийг нэг доллараар худалджээ

бэлгэдлийн нэг долларын үнээр худалджээ. Үүний хариуд Францын банк энэ ондоо багтаан Alpha Bank 150 сая еврогийн үнэт цаасыг худалдан авах юм. Энэ наймааг хийснээр Credit Agricole Грект зургаан жил хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын хөтөлбөрөө дуусгаж байгаа юм. Эдийн засгийн хямралд нэрвэгдэж, еврогийн бүсээс гарахдаа тулсан энэ орны санхүүгийн ирээдүйд тус банк итгэл алдарчээ.

Францчууд Грекийн Төв банкны хүсэлтээр Emporiki банкинд 2.3 тэрбум еврогийн хөрөнгө оруулсан бөгөөд үүний 2.1 тэрбумыг Credit Agricole гаргасан юм. Credit Agricole Грекийн банкийг 2006 онд 2.2 тэрбум доллараар худалдаж авснаас хойш тус банк ганцхан 2007 онд л ашигтай ажиллажээ. Өнгөрсөн хугацаанд энэ банкнаас Credit Agricole’’-ийн амссан хохирол 5.7 тэрбум евро болсон байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button