Чуулганыг хойшлуулж 1500 цагаас хуралдуулахаар боллоо
УИХ-ын гишүүд орж ирж чадахгүй байна. Тиймээс ирц хүрэхгүй байгаа тул чуулганы хуралдааныг 1500 цагаас хуралдуулъя. Энэ хугацаанд холбогдох байгууллагууд гишүүдийг ордон руу орж ирэх боломжоор хангах ёстой гэлээ.
МАН-ын гишүүд, дэмжигчид Төрийн ордны гадна эсэргүүцлийн жагсаал үргэлжилж байна. Жагсагчид шударга ёс тогтоохыг шаардаж байгаа юм.
Т.АМУР