В.Путины амлалтыг биелүүлэхийн тулд дампуурч магадгүй
хэсэг нь дампуурч магадгүй гэж Standard & Poor’s агентлаг дүгнэжээ.
Зардал нэмэгдэж байгаа шалтгаан нь Владимир Путины сонгуулийн өмнөх амлалт ба түүний ерөнхийлөгч болоод гаргасан анхны зарлигуудтай холбоотой аж.
Үүний өмнө ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов дефолт нүүрлэх аюул Орост байхгүй гэж мэдэгдсэн билээ. Standard & Poor’s агентлагийн тооцоолсноор Оросын бүс нутгуудын төсвийн өр ирэх жил 1.5 дахин нэмэгдэх ажээ. 2012 оны эхэнд энэ өр 1.171 их наяд рубль байсан бөгөөд 19 бүст өрийн хэмжээ жилийн орлогын талаас давж байсан юм. Ирэх жил бүс нутгууд 500 тэрбум рубль, харин дараа жил нь 700 тэрбум рубль зээлдэх шаардлагатай болно хэмээн Standard & Poor’s тооцоолжээ. В.Путины сонгуулийн өмнөх амлалтуудыг биелүүлэхийн тулд ДНБ-ий 8.4 хувийг зарцуулах бөгөөд энэ хөрөнгөний ердөө 15 хувийг улсын төсвөөс гаргах юм. ОХУ-ын Сангийн яамны тооцоолсноор төсвийн өр өнгөрсөн жил ДНБ-ий 11.2 хувь байсан бол 2012 оны эцэс гэхэд 14.1 хувьд хүрч өсөхөөр байгаа аж. Энэ нь ОХУ-ын дотоод өр 10 тэрбум болно гэсэн үг бөгөөд гадаад өр нь хоёр тэрбум болох юм.
Сонгуулийн өмнөх амлалтаа баталгаажуулж өнгөрсөн тавдугаар сард гаргасан В.Путины зарлигаар бол цэргийн албан хаагчдын цалин хангамжийг сайжруулах, боловсрол, шинжлэх ухаан, Алс Дорнодын хөгжилд зарцуулж буй хөрөнгийг нэмэгдүүлэх, шинээр ажлын байр олноор бий болгох ёстой болоод байгаа юм. Өнгөрсөн есдүгээр сард ОХУ-ын парламентын дэргэдэх санхүүгийн хяналтын хорооны мэдэгдсэнээр, тус улсын 2013 оны болон 2014-15 оны урьдчилсан төсөвт ерөнхийлөгчийн зарлигийн заалтуудыг биелүүлэхэд хүрэлцэхүйц хөрөнгө тусгагдаагүй аж.