Фүкүшимагийн үр дагавар-ын тухай наргисан суваг уучлал гуйжээ
![](/wp-content/uploads/upload/oldolloo/france2.jpg)
Аравдугаар сарын 12-ны өдөр Японы шигшээ баг Францын шигшээтэй тоглон, 10 харьцаатайгаар хожсон юм. Харин France-2 суваг хөл бөмбөгийн тэмцээнийг дамжуулах үеэрээ хөтлөгч нь Японы шигшээгийн хаалгач Эйзи Кавасимугийн зургийг харуулжээ. Зурган дээр хаалгачийг дөрвөн гартай мэтээр эвлүүлэг хийсэн байсны дээр хөлбөмбөгчний илүү гарыг Фүкүшимагийн үр дагавар хэмээн тайлбарласан гэнэ.
Ийнхүү наргиан хийсэн нь тоглоом нь шоглоом болно гэгчийн үлгэрээр япончуудын дургүйг хүргэж. Японы Гадаад хэргийн яам хөтлөгчийн үгийг зохимжгүй хэмээн нэрлээд телевизийн суваг руу эсэргүүцсэн агуулгатай захидал илгээжээ. Үүний хариуд 10 дугаар сарын 16-ны өдөр France-2 телевизийн сувгийн тэргүүн Жан Ревейон Франц дахь Японы элчин сайдын яамны төлөөлөгчид болон Японы Гадаад хэргийн сайд Коитиро Гембагаас албан ёсоор уучлалт гуйж хөтлөгч ердөө л Францын шигшээ багийг шоолох гэснээс биш Японыг болон Фүкүшимагийн хохирогчдыг үл хүндлэх хүсэл байгаагүй хэмээн мэдэгдсэн байна.