Шүүмжлэл дагуулсан 156 дугаар тушаалыг хүчингүйд тооцов
хүчингүйд тооцсоны үр дүнд хоёр мянга шахам хүн ажилтайгаа үлдэхээр боллоо. 2012 оны долдугаар сарын 16-нд гарсан уг тушаалыг БШУЯ болон УИХ-ын гишүүд, Үйлдвэрчний эвлэл шүүмжлэн, хүчингүй болгох санал гаргасныг Сангийн яам судлан үзэж ийнхүү шийдвэрлэсэн байна. Ялангуяа хөдөө, орон нутгийн сургууль, цэцэрлэг, дотуур байрны багш, галч, тогооч, манаач зэрэг туслах ажилчин олноороо цомхотголд өртөн, ажилгүйчүүдийн эгнээг нэмэх үр дагавартай шийдвэрийг шүүмжлэн өөрчлөхийг шаардсан юм.
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн дагуу орон тооны норм, нормативыг шинэчлэн тооцож үзэхэд ажлын байр багасах биш нэмэгдэхээр дүн гарчээ. Буруу тооцоо хийж, олон хүний ажлын байрыг хасч, ахуй амьжиргаанд нь сөргөөр нөлөөлөх байсныг ийнхүү залруулсан гэнэ. Ийн Боловсрол, шинжлэх ухааны яам, УИХ-ын гишүүдийн Сангийн сайдын Норм, норматив батлах тухай 156 дугаар тушаал хүчингүй болсон тул боловсролын салбарт мянга гаруй хүн ажлын байраа хадгалан үлдэнэ.
Ч.ОРГИЛ