Хотын орлогч залуу хүний эрч хүчийг мэдрүүлэхээр шийдсэн бололтой

шийдэх нэгэн гарцыг олж байгаа бололтой юм аа. Залуу хүний эрч хүчийг бусдадаа мэдрүүлэхээр шийдсэн тэрбээр хог хаягдлыг цэвэрлэх ажлаа хот өөрөө хариуцах ёстой гэсэн нэгэн шинэ шийдлийг гаргаж ирж байгаа ажээ.

Түүгээр ч барахгүй мань дарга боловсролын салбарт ч эргэлт хийхээр шийджээ. Үүрэхийг нь чи үүр, аахилахыг нь би аахилъя гэдэг шиг боловсролын салбарт хамгийн их ачааг нуруун дээрээ үүрдэг бага ангийн багш нар амьдрал дээр хамгийн бага цалин авдаг гэдэгтэй хэн ч санал нэгддэг ч харин түүний төлөө ямар нэгэн зүйл хийсэн нь үгүй.

Тиймээс хотын орлогч дарга бага ангийн багш нарын цалинг нэмүүлэх гарцыг хайж бодлого боловсруулж өөрийн хувь нэмрийг оруулах гэнэ. За ямартай ч хотын даргын дөрвөн орлогчийн хамгийн залуу, шинэхэн дарга залуу хүний эрч хүчийг олонд мэдрүүлэхээр шийдсэн бололтой юм аа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button