Цэргийн насны залуучуудын дунд жингийн алдагдал их байна

товчооны өргөтгөсөн хуралдаан боллоо. Хуралдаанд нийслэлийн Цэрэг татлагын товчооны дарга бөгөөд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун дүүргүүдийн цэрэг татлагын товчооны дарга нар, цэргийн штабын дарга нар болон ерөнхий эмч нар, холбогдох албан тушаалтнууд оролцсон юм. Хуралдааны эхэнд Хоёрду­гаар ээлжийн цэрэг татлагын бэлтгэл ажил ямар шатанд явагдаж байгааг танил-цууллаа. Мөн дүүргүүдийн Цэрэг татлагын товчоо хаана байрлах хувиар гарчээ. Тухайлбал, Баянгол дүүрэг Анагаах ухааны сургууль дээр Цэрэг татлагын товчоо байрлах бол Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль дээр Сонгино хайрхан дүүргийн 83 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 53 дугаар сургууль, Хан-Уул дүүргийн 52 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургууль дээр Цэрэг татлагын товчоо тус тус байрлах юм байна.

Сүүлийн жилүүдэд цэр­гийн насны залуучууд өвчлөл, жингийн алдагдал зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалаад цэргийн албанд тэнцэхгүй байх явдал их гарах болсон байна. Нийслэлийн хэмжээнд цэр­гийн насны эрүүл мэндийн өнөөгийн байдал, эрүүлжүүлэлт, өвчлөлийн байдлын талаар нийслэлийн Эрүүл мэндийн газраас хуралдааны үеэр танилцуулсан юм. Нэг­дүгээр ээлжийн цэрэг татлагаар нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн үзлэгт нийт цэргийн насны 19696 хүн хамрагдсанаас цэргийн албанд 55 хувь нь тэнцэж 40 гаруй хувь нь тэнцээгүй байна. Учир нь цэргийн насны залуучууд жин­гийн алдагдал, өвчний улмаас цэргээс чөлөөлөгдөх шалтгаанууд давамгайлсан байна.

Мөн Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн залуус цэр­гээс их чөлөөлөгджээ. Харин нүд, сэтгэц, бэлгийн замаар халдах өвчнүүд өмнөх онтой харьцуулахад 0,3 хувиар өсчээ. Тиймээс эдгээр өвчнүүдийг анхааралдаа авч залуучуудыг эрүүлжүүлэх шаардлагатай байгаа юм. Мөн Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн залуучууд жин­гийн алдагдал их байгаа аж. Сүүлийн үед хоол, хүнс, хөдөлгөөнөөс болоод залуучууд туранхай болсон гэж байлаа. Янз бүрийн өвчлөлөөс цэргийн насны залуучууд цэргээс чөлөөлөгдөж байгаа нь жилээс жилд өсөх хандлагатай байгаа юм. Тэдгээр цэргийн албанаас чөлөөлөгдсөн залуучуудын 97,3 хувийг нарийн мэргэжлийн эмчийн хяналтад хамруулсан байна.

Эмчилгээнд хамрагдаж байгаа залуучуудын ихэнх нь урт болон дунд хугацаанд эмчилгээнд хамрагдаад эдгэрэх боломжтой гэнэ. Эмчилгээний үр дүнд залуучуудын эрүүлжүүлэлтийн байдал сайжирч байгаа аж. Сүүлийн таван жилд Хан-уул болон Баянгол дүүргүүдийн залуучуудын эрүүлжүүлэл­тийн байдал нэмэгдсэн байна. Тэд залуучуудаа хяналтдаа авч тогтмол эмчилгээнд хамруулжээ. Харин Багануур дүүрэгт залуучуудын эрүүл мэндийн байдалд анхаарлаа хандуулах хэрэгтэй байгааг хэлж байлаа. Мөн жингийн алдагдал, сүрьеэ өвчин, сэтгэц, нүдний өвчний эрүүлжүүлэлт бага байгаа нь судалгааны дүнд гарчээ. Залуучуудын өвчлөл нэмэгдээд байгаагийн шалтгаан нь тэдний эрүүл мэндийн мэдлэг хомс, эрүүл мэнддээ анхаарахгүйгээс үүддэг байна.

Тиймээс дүүрэг хороод залуучуудын эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх сургалт, сурталчилгаа зохион байгуулах хэрэгтэй байгааг нийслэлийн эрүүл мэндийн газраас анхааруулж байлаа.

Ж.ГАНЦЭЦЭГ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button