Д.Оюунхорол Чуулганд Шударга ёс эвсэл, ИЗНН-ынхан суухгүй гэдгээ мэдэгдсэн

чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ хатуу мэдэгдээд байгаа. Тэгвэл МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл, ИЗНН, бие даагч гишүүд мөн чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгджээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоос тодрууллаа.

-МАН-ынхан хуралдсан. Ямар асуудлаар ярилцав. Чуулганы хуралдаанд суух уу?

-Чуулганы хуралдаанд суухгүй гэсэн байр суурьтай байгаа. Яагаад гэхлээр маш бүдүүлэг үйл явдал болж байна. Манай намаас нэр дэвшин олонхын санал авсан, Өвөрхангайчуудын саналыг бүдүүлгээр дээрэмдэж байна. Тиймээс өнөөдөр, маргаашийн чуулганы хуралдааныг хойшлуулах саналтай байгаа. АН-аас бусад намууд ч чуулганы хуралдаанд оролцохгүй. Тийм учраас чуулганы ирц хүрэхгүй байх.

-Танай намын гишүүдээс гадна Шударга ёс эвслийнхэн чуулганд суухгүй гэсэн юм уу?

-Тийм. Шударга ёс эвсэл, ИЗНН, бие даагч гишүүд чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ хэлсэн гэв.

УИХ-ын чуулганы хуралдаан хойшлох төлөвтэй байна.

Т.АМУР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button