Би толгойгоо өндөрт өргөсөөр буцаж байна

Формула-1 болон хувийн амьдралтайгаа холбоотой ярилцлага өгснийг орчуулан хүргэж байна.

-Энгийн зам дээр ма­шинаа яаж барьдгийг тань сонирхмоор байна?

-Би уг нь давхих дуртай. Гэхдээ замын хөдөлгөөний дүрмийг баримталж явдаг. Үүнээс гадна бусад хүнийг ажиглахыг хичээдэг. Тэд­ний зарим нь Михаэль Шума­хертай зэрэгцэн явахыг хүс­дэг байж болно шүү дээ.

-Тун удахгүй ганц Meр­седес ч биш, өөр машин унах болсондоо баяртай бай­гаа байх?

-Юу гэсэн үг вэ. Сайн ма­шиныг олоход хүнд. Мер­седес ч бас сайн машин үйлд­­­вэрлэдэг. Тэдний ма­­­шиныг унахад сайхан са­нагддаг.

-Харин уралдааны зам дээр?

-Би зодог тайлж байгаа­даа баяртай байна. Нөхцөл байдлыг тооцон үзээд, зөв шийдвэр гаргасан гэж бодож байгаа шүү.

-Албан шахалтаар зодог тайлж байгаа юм шиг сэтгэгдэл төрчихлөө?

-Үгүй ээ. Мерседес-ийн удирдлагууд 2012 оны улирлын төгсгөлийн да­раа ч бас надтай хамтран ажил­лахыг хүсч байна хэ­мээн мэдэгдсэн. Харамсалтай нь, миний хувьд ганц жил ч гэсэн хүнд юм. Би хэдэн сарын өмнөөс л зодог тайлна гэж шийдсэн.

-Батарейны тань улаан гэрэл ассан гэж та хэлсэн. Энэ юу гэсэн үг вэ?

-Энэ нь олон асуудлаас болсон юм. Ийш тийш аялж, гэр бүлийнхнээсээ салж, зо­­­чид буудлаар амьдрахыг хэн ч хүсэхгүй. Тав тухтай, сайхан зочид буудлууд олон байна л даа. Гэхдээ орон гэ­рээс минь илүү сайхан газар хаа ч үгүй. Тэгэхээр би эрх чөлөөтэй, өөрийнхөөрөө бай­маар байна гэсэн үг.

-Энэ жил та анх удаа багийн түнш Нико Рос­бергээсээ түвшин ахисан. Яг ийм сайхан үед спортоос гарах нь харамсалтай биш гэж үү?

-Харин ч эсрэгээрээ. Эр­­гэн тойрны хүмүүс на­майг зодог тайлж байгаад гуниглахыг харах сайхан байна. Би Формула-1-ээс гарч байгаа нь зөв хэ­рэг. Хүмүүс ч на­майг энд хам­гийн шилдэг нь байсан гэж үзэх болно. Нико бол ми­ний хамгийн хүчтэй хамт­рагч. Би тол­гойгоо өндөрт өргөсөөр их спортоос гарч байна.

-Та нийтдээ 91 удаа ялалт байгуулжээ. Таны хувьд 92 дахь амжилт хэр чухал санагдах байсан бэ?

-Багийнхны хувьд ядаж нэг удаа ялалт байгуулах нь чухал. Мэдээж миний хувьд ялалт байгуулах нь сай­хан хэрэг. Гэхдээ эцсийн эцэст энэ бүхэн аливааг өөрчлөхгүй.

-Зарим хүн таныг шүүм­жилж, Формула-1-д хэ­тэрхий хөгшидлөө хэмээн ярьцгааж байсан. Үүнд та хэр анхаарал хандуулсан бэ?

-Ийм үг сонсоод хэн ч зүгээр суухгүй. Гэхдээ би на­­санд хүрсэн, юмыг ойлгох чадвартай, туршлагатай хүн учраас юунд анхаарах, эс анхаарахаа мэднэ. Би эмнэлгийн үзлэгт тогтмол ордог. Нас дагаж хараа мууд­даг ч бурхны авралаар надад тийм асуудал алга. Би эв эрүүл байна.

-Та 1991 оноос эхэлсэн карьераа хэрхэн үнэлж байна вэ?

-Би бардамнах эрхтэй гэж боддог. Мэдээж өөрч­лөхийг хүсдэг олон зүйл байсан. Гэхдээ энэ бүхэн гу­ниглах шалтгаан биш шүү дээ. Би үргэлж 100 хувь бэлтгэж, чаддаг бүхнээ л хийдэг байсан.

-Харин бүх ялалтаа санадаг уу?

-Надаас байнга ингэж асуух юм. Монцад дасгал сур­­гуулилт хийхийн өмнө­хөн манай инженер Жок Клиа 300 Гран Пригээ бүгдийг санадаг уу гэж асууж байсан. Би хариуд нь Жок, би яаж бүх ялалтаа санах вэ дээ гэсэн. Тэр над руу хараад Чиний зөв өө. Дэндүү олон юм чинь гэж билээ.

-Та аварга цолыг долоон удаа хүртсэн мөртлөө ердөө хоёрхон удаа оны шилдэг тамирчин болж байсан. Танд хүмүүс хайргүй юм бай­на гэж бодож байсан уу?

-Маш амархан зүйлд сэт­гэлээр унаж болно. Өөр спортоос авч үзсэн ч ялагч нь олны талархлыг хүлээгээгүй хэрнээ ялагдсан нь шилдэг болох тохиолдол байдаг шүү дээ.

-Энэ хугацаанд хэр их мөнгө олсноо санадаг уу?

-Мэдээж.

-Хэдийг олсон бол?

-Хангалттай.

-Магадгүй та Германы хам­гийн их орлоготой та­мирчдын нэг байх. Таны хувьд мөнгө хэр чухал вэ?

-Мөнгө бол миний болон гэр бүл, ирээдүй үеийн маань хувьд хэнээс ч үл хамаарах байдал юм. Би энгийн гэр бүлд өссөн. Гэхдээ юмаар дутагдаж гачигдахын зов­лонг амсаагүй. Манайх аз жаргалтай гэр бүл байсан. Эцэг, эхэд маань хэчнээн хүнд байсныг сайн мэддэг байсан болохоор нэг удаа ч болов тэднийгээ баярлуулсандаа таа­тай байдаг. Миний хувьд эрх чөлөөтэй байгаа минь л хамгийн чухал.

-Эхнэр тань одоо мото уралдаанд дахин оролцох вий хэмээн айхаа болих нь ээ?

-Би мото уралдааныг амар­хан сурсан. Энэ нь цаа­шид дахин оролцохгүй гэсэн үг. Мэдээж эндээс би дээд зэргийн таашаал хүртсэн. Таагүй дурсамж ч байгаа.

-Тэгвэл Женев нууранд дарвуулт завиар хи­­чээллэх санаа ямар санаг­дах бол?

-Үгүй ээ. Энэ бол аавын минь хийдэг ажил байсан. Надад арай өөр амьдрал хэ­рэгтэй байна.

-Формула-1-ийг дуус­саны дараа юу хийхээр тө­лөвлөж байна вэ?

-Би бүрэн эрх чөлөөтэй болно. Төлөвлөгөө гэвэл цаа­шид юу ч төлөвлөхгүй байх явдал.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button