Францын телевиз хошигнолоосоо болж уучлалт хүсэв
Япон улсаас уучлалт хүсчээ.
Учир нь энэ сарын 12-нд Парист зохиогдсон нөхөрсөг тэмцээний үеэр тус сувгийн хөтлөгч Лоран Рюкье Японы хаалгачийн дөрвөн гартай шог зургийг үзүүлж, Энэ бол Фүкүшимагийн үр дүн хэмээн тайлбарласан байна.
Үүний дараахан Японы ГХЯ Францын телевизэд гомдол гаргажээ. Энэ талаар Agence France-Presse агентлаг мэдээлэв.
Францын сувгийн захирал уучлалт хүсээд Лоран Рюкье 10-ийн харьцаатай хожигдсон Францын шигшээг шоолох гэсэн болохоос Япон улс, Фүкүшимад хохирогсдыг доромжлох санаа агуулаагүй хэмээн мэдэгджээ.