Эрүүл чийрэг Монгол хүн аян эхэллээ
![](/wp-content/uploads/upload/oldolloo/eruul_chii.jpg)
хийх аяны нээлт энэ сарын 17-нд Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны Их Амгалан өрхийн эмнэлэг дээр болов.
Аяныг нээж Эрүүл мэндийн сайд Н.Удвал Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд явагдаж байгаа Эрүүл чийрэг Монгол хүн аян нь мөрийн хөтөлбөрийн Бага, дунд орлоготой иргэдийнхээ эрүүл мэндийн эрхийг хамгаална гэсэн үндсэн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэгдэж буйг хэлээд аяны хүрээнд хийгдэж байгаа нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, эмчилгээ нь зарим иргэдийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхэд тус дэм болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.
![](/pic/images/2012/10/19/eruul_chiireg1.jpg)
Тус үзлэгийг Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, дүүргийн эмнэлгүүдэд үнэ төлбөргүй хийж, бичсэн жорын эмийг мөн үнэ төлбөргүй олгож эхэлсэн бол аяны нэг сарын хугацаанд нийслэлийн Хан-Уул, Налайх, Сүхбаатар, Багануур, Дархан-Уул аймгийн Хонгор сумын төвд үргэлжлүүлэн хийх юм байна.
Мөн Эрүүл чийрэг Монгол хүн аяны хүрээнд иргэдээс санал, хүсэлтийг нь авч байгаа бөгөөд эрүүл мэндийн салбарт хийх шинэчлэлийн талаар саналаа заавал өгөхийг сайд иргэдээс хүсээд Таны өгсөн санал монголчуудаа аврах түлхүүр ч байж мэднэ гэдгийг хэлсэн юм.
![](/pic/images/2012/10/19/eruul_chiireg.jpg)
Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар болон ЭМЯ-ны удирдлагууд, НЭМГ-ын төлөөлөл, Улсын нэг, хоёр, гуравдугаар эмнэлгүүдийн удирдлагууд оролцлоо.