Автомашин шатаж, хүний амь эрсэдлээ

Онцгой байдлын ерөнхий газрынхны мэдэгдэж буйгаар Lexus маркийн автомашин Isuzu wizard маркийн автомашинтай мөргөлдөж, осол болсон даруй Isuzu wizard маркийн автомашин нь шатсан байна.

Ослын улмаас Isuzu wizard маркийн автомашины жолооч газар дээрээ нас барж, lexus-ын жолооч хүнд гэмтсэн байна. Дуудлагын дагуу Замын цагдаагийн газар, НОБГ-ынхан ослын газар ажилласан ба шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button