Ж.Батбаяр Б.Баттөмөрийг хөлдөө чирэх нь
элдэв но гаргасан хүн бүрийг шалгаж, нэлээд олон албан тушаалтан суудлаасаа хусагдаж, Аавын-д морилох болов.
Тухайлбал, өнгөрсөн сард Татварын Ерөнхий газрын дэд дарга Ж.Батбаярыг авлига авч, нэлээд хэдэн компанийн татварын өрийг асуудалгүй болгосон гэх хэрэгт сэжиглэн хориод байгаа. Энэ хэргийг шалгах явцад зайлшгүй хорьж, шалгах зүйл байгаа тухай хуулийнхан ярьж байсан. Дэд даргаа хоригдсоныг нь ч мэдээгүй татварынхан Дарга ойрд ажилдаа ирэхгүй байна гэх хариултыг бидэнд өгч байсан юм.
Засаг төр солигдож эхлэхээс өмнө төрийн өндөр албан тушаалтнуудыг хуулийн байгууллага эрчимтэй шалгах болсон. Гэхдээ АТГ яг л хуучны До яам шиг ажиллаж, элдэв но гаргасан хүн бүрийг шалгаж, нэлээд олон албан тушаалтан суудлаасаа хусагдаж, Аавын-д морилох болов.
Тухайлбал, өнгөрсөн сард Татварын Ерөнхий газрын дэд дарга Ж.Батбаярыг авлига авч, нэлээд хэдэн компанийн татварын өрийг асуудалгүй болгосон гэх хэрэгт сэжиглэн хориод байгаа. Энэ хэргийг шалгах явцад зайлшгүй хорьж, шалгах зүйл байгаа тухай хуулийнхан ярьж байсан. Дэд даргаа хоригдсоныг нь ч мэдээгүй татварынхан Дарга ойрд ажилдаа ирэхгүй байна гэх хариултыг бидэнд өгч байсан юм.
Ер нь тус газрын даргын суудалд суусан хүмүүст ихээхэн дарамтанд ордог талаар хуучин дарга нар нь ч ярьдаг юм билээ. Үүнийг батлах мэт Ж.Батбаяр даргын араас Татварын Ерөнхий газрын дарга Б.Баттөмөр АТГ-ын овоо хараанд онилогдсон тухай учир мэдэх хүмүүс ярьж байна. Ж.Батбаярын хэрэгт холбогдуулж ЭЦГ, УМБГ, АТГ хамтран 5000 орчим компанийн захирал, нягтлан бодогчийг Нэмүү өртгийн албан татварын тухай хууль зөрчсөн гэж шалгаж эхэлсэн. Гэхдээ энэ хэрэгт үүнээс ч олон хүнийг татан шалгаж магадгүй гэж эх сурвалжууд хэлж байна. Б.Баттөмөр даргыг суудалдаа энэ хэвээрээ үлдэхгүй гэдгийг эсрэг намынхан ч ярих юм билээ. Учир нь, ТЕГ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн тоонд багтдаг.
Тиймээс Засгийн газраас нэг л өдөр Б.Баттөмөрийг албан тушаалаас нь чөлөөлж, өөр хүн томилохыг хэн ч хэлж мэдэхгүй. Тэгээд ч дэд дарга нь татварын өр тэглэсэн хэрэгт холбогдоод байхад Б.Баттөмөр мэдээгүй байна гэж юу байх вэ хэмээн хуулийнхан үзэж байгаа аж. Хазайсан дээр нь түлхээд өгье гэдэг монголчуудын хувьд түүний суудалд дурлагсад олон бий.
Харин суудалдаа үлдэх сонирхолтой Б.Баттөмөр дарга нэлээн нухацтай ажиллаж, зарим нэгэн улстөрчтэй уулзаж, замаа засч байгаа гэсэн. Түүний хамгийн ойрын хүн нь бол УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх. Гэтэл одоо түүнд юун туслахтай манатай явааг эрхэм дарга мэдэж л баймаар юм.
Хамгийн сонирхолтой нь Б.Баттөмөр ТЕГ-ын дарга байсан Ц.Оюунбаатараар татварын байцаагчийн үнэмлэх гаргуулж, дараа нь Засгийн газраар ажлаас нь чөлөөлүүлэх шийдвэр гаргуулсан гэдэг. Энэ тухай Ц.Оюунбаатар дарга одоо ч гомдолтойгоор ярьж явдаг юм билээ.
Харин хуулийнханд шалгуулахгүй гэсэн Б.Баттөмөр Сангийн сайд Ч.Улаантай уулзаж, учир байдлаа тоочин явж байна гэх юм. Анх МАН-ын нөлөө бүхий хүний татаасаар Татварын Ерөнхий газрын даргын суудалд заларсан гэдэг. Харин одоо МАХН руу зүтгэж байгаа бололтой.
Түүний тухай элдэв баримт үүгээр дуусахгүй. Тухайлбал, Б.Баттөмөр 10 орчим компанийн хувьцаа эзэмшигч, Дархан аварга, Тод манлай уяач гэсэн цол гуншинтай. Өнөө жилийн Топ-150 аж ахуйн нэгжийн тоонд түүний Ойн бирж, Тэс петролеум хэмээх хоёр компани багтсан. Түүнчлэн Б.Баттөмөрийг өмнө нь Гаалийн Ерөнхий газрын дарга байсан гэдгийг хүн бүр мэдэх байх.
Сүйхээтэй дарга маань гаальд байхдаа бензин гэж ямар их хэрэгтэй зүйл болохыг ухаарч, Тэс петролеум, Ойн бирж ХХК хоёрыг 100 хувь, Мондем ХХК-ийн 80 хувь, Жэй Эм Ойл ба Сэлэнгэ петрол ХХК-ийн тус бүр 50 хувийг нь эзэмшилдээ багтаажээ. Дээр нь Багануур, Монгол нэхмэл, Монгол эд импекс, Өндөрхаан, Адуунчулуун зэрэг компанийн нэлээд хувьцааг эзэмшдэг гэсэн.
Ийм хөрөнгөтэй хүн гаалийн даргын суудлаас татгалзаж, Татварын Ерөнхий газрыг толгойлох болсонд хүмүүс гайхаж байсан цаг саяхан. Түүний мэдүүлдэг жилийн орлого нь нэг тэрбум төгрөг гэсэн. Ямартай ч, хуулийнхны овоо хараанд багтсан Б.Баттөмөр дарга энэ их хөрөнгийн татварын асуудлыг яаж зохицуулдаг нь сонирхол татаж байна гэх хүмүүсийн хардлага ортой ч юм шиг. Тэгэхээр дэд дарга Ж.Батбаярын асуудлаар Б.Баттөмөр даргыг шалгах нь гэсэн яриа оргүй биш л байх.