Жагсагчид цуглаж байна, жагсаал үргэлжилнэ
Жагсагчид Төрийн ордны гадаа цуглаж эхэлсэн байна. Тэд өчигдөр УИХ-ын гишүүдийг Төрийн ордон луу МАН-аас тус аймагт нэр дэвшсэн хоёр гишүүнээ тангараг өргүүлэх ёстой гэсэн хатуу тэмцэлээ өчигдөр эхлүүлсэн. нэвтрүүлэхгүй, баруун, зүүн хаалгыг хааж жагссан юм.
Тойрогтоо ялалт байгуулсан гэх Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг дэмжсэн тус тойргийнхон өнөөдөр жагсаалаа өлсгөлөн болгон үргэлжлүүлэх талаар мэдээлэл цацагдаад байгаа. Өвөрхангайчууд Хууль гууль боллоо, Толгойгүй цэцийг татан буулгая, Шударга ёс булшлагдлаа гэсэн бичигтэй уриа лооцон барин жагсаж байна. Жагсаалд МАН-ын залуус, Бага хурлын гишүүд, дэмжигчид ч оролцож байгаа юм.
Т.АМУР