Хотын 20 мянган иргэн цэрэг татлагад хамрагдана
хангагдсан хэмээн Цэрэг татлагын товчооноос мэдээлсэн юм.
Хоёрдугаар ээлжийн цэрэг татлагад хамрагдах 20915 иргэн байгаагаас 19319 иргэнд буюу 93,4 хувьд нь төрийн нэрийн өмнөөс цэргийн жинхэнэ албанд татах Зарлан дуудах хуудас тараажээ.
Нийслэлийн цэргийн штабаас Цэрэг татлага гэж нэрлээд байгаа болохоос манай дүүргүүдийн цэрэг татлагын товчоод цэргийн насны залуусыг эрүүл мэндийн үзлэгт оруулах, хууль тогтоомж сурталчлах, цэргийн жинхэнэ албаны татлага зохион байгуулах, гэрээт цэргийн болон дүйцүүлэх алба хаалгах ажлыг хийж байгаа юм.
Мөн эхний ээлжийн цэрэг татлагад шалтгаантай болон шалтгаангүйгээр ирээгүй иргэдтэй уулзаж, таниулан ухуулах болон захиргааны хариуцлагын арга хэмжээг 100 хувь авсан байна. Нийслэлийн хэмжээнд нийт 956 иргэнээр цэргийн дүйцүүлэх алба хаалгаж, 284,4 сая төгрөгийг тушаажээ.