Гүн Галуутайд эртний хэрэгсүүр ухагдсан нь илэрчээ
хамгаалах тухай хууль хэрхэн хэрэгжиж байгаад шалгалт хийжээ. Уг шалгалтаар Ти Энд Пи ХХК-д олгосон тусгай зөвшөөрөлтэй талбайд өрөмдлөгийн ажил хийж байсан Рэйт парагон дрийлэнг ХХК-ийн ажилтан Д.Загдаад үйл ажиллагаагаа зогсоох шаардлага тавьсан боловч байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулаагүй, эвдсэн газраа нөхөн сэргээж хүлээлгэн өгөөгүй мөн (эртний хэрэгсүүр ухагдсан) зэрэг зөрчил илэрсэн байна.
Гүн-Галуутайд орон нутгийн тусгай хамгаалалттай газар нь биологийн ховор төрөл, зүйлээр элбэг аргаль угалзтай, усны ховор шувууд элбэг цугладаг, мөн эртний булш, бунхан хэрэгсүүр ихтэй газар аж. Иймд дээрх зорчил гаргасан хуулийн этгээд гэм буруутанг зохих хуулийн хяналтын байгууллагаар шалгуулж учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.