Тиранозаурус Батаар-ын наймаачин Эрик Прокопыг баривчилжээ
Энэ талаар олон улсын мэдээллийн хэрэгслүүд уламжилж байна. Эрик Прокоп нь Хятадын говь, Монголын өмнөд говиос динозаврын ясны үлдэгдлийг хууль бусаар хил давуулан дуудлага худалдаагаар арилжиж ашиг олдог байжээ.
Манай өмнийн говийн Нэмэхтийн хөндийгөөс олдсон Тиранозаурус Батаар-ын яс ч түүний гараар орсон юм.
Түүнийг шүүхэд худал мэдээлэл өгсөн, хууль бусаар эртний үнэт олдворуудыг хил давуулан наймаалсан гэх үндэслэлээр баривчилжээ. Ганц Тиранозаурус Батаар ч бус Хятадаас хууль бусаар оруулж ирсэн багахан хэмжээний музейг дүүргэх дайны динозаврын ясыг түүнийг шалгах явцад илрүүлсэн байна.