Лам хуврагууд олны тусын тулд дээдийн ном хурлаа
үр хойчдоо өвлүүлж ирсэн уламжлалаар аливаа зүйлийг муугаар бус сайнаар зөгнөж ирсэн. Лам хуврагуудын хэлж байгаагаар цаг тоолол өөрийн хэмнэлээр дахин эргэж давтагдах ба үүнээс хойш хур усан дэлгэрч, өвс ногоо арвин ургаж, ард олон амар амгалан болох аж. Тэр ч утгаараа ийм өдөр жил бүр тохиодоггүй байна.
Энэ жилийн хувьд 12 жилд нэг тохиох давтамж таарч байгаа аж. Ард иргэдийн хувьд ч энэ өдрийг хүлээн байж үр хүүхдүүдээ хуримлуулж, даахь үргээж, шинэ гэрээ барьдаг уламжлал тогтсон. Энэ өдрийг тохиолдуулан Гандантэгчинлэн хийдийн Идгачойлон дацан буюу Сэтгэл баясгах номт хийд-д сүсэгтэн олондоо зориулсан ном хурсан юм.
Е.ЧИНБАТ