Б.Обама, М.Ромни нарын мэтгэлцээнийг үзсэн хүний тоо буурчээ
Nielsen Ratings агентлаг тооцоолон гаргажээ.
Уг агентлагийн мэдээлснээр, анхны мэтгэлцээнийг телевизээр 67.2 сая хүн үзсэн бол удаах нь 65.6 сая үзэгчийн анхаарлыг татсан байна. Харьцуулахад 2008 оны сонгуулийн кампанийн үеэр Б.Обама, Ж.Маккэйн нарын хоёр дахь мэтгэлцээнийг 63.2 сая хүн үзэж байжээ. Харин энэ удаагийн мэтгэлцээн Facebook, Twitter’’-т дурдагдсан байдлаараа эхнийхээс илүү үзүүлэлттэй гарсан байна. Америкийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар, энэ мэтгэлцээн давхардсан тоогоор 12 сая интернэт хэрэглэгчийг татжээ. Алдартай хөгжмийн болон кино шагнал гардуулах үед л ийм үзүүлэлт гардаг байна. Харин эхний мэтгэлцээний хувьд энэ тоо 11.1 сая байсан гэнэ.
Төгсгөлийн буюу гурав дахь мэтгэлцээн ирэх 22-ны өдөр болно. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль эхлэхэд 18 хоног үлдээд байгаа юм.
Б.Амгалан