Л.Гүндалай патентын мөнгө нэхэв
хачин сонин зүйлийг үг, үйлдлээрээ харуулж явдаг тэрбээр УИХ-ын сонгуульд өвдөг шороодсоноос хойш хүмүүжээ юу гэлтэй нам гүм байсан юм. Харин өчигдөр Төрийн ордонд МАН-ын гишүүд лоозон барин эсэргүүцлийн суулт хийж байгааг сонсоод тэссэнгүй хүрээд иржээ. Энэ үеэрээ Ардын намынхныг ингэж суухыг би зөвшөөрөхгүй. Тэд надад ямар ч төлбөр төлөхгүйгээр миний патентыг хулгайллаа хэмээн төлбөр нэхлээ.
Учир нь 2000-2004 оны парламентад Ардчилсан намын дуу хоолойг ганцаараа шахуу илэрхийлэхдээ, дээрх аргыг хэрэглэж байсан юм. Гэхдээ Л.Гүндалай өчигдрийн үйлдлээ намын даалгавраар хийсэн гэдгийг зарим эх сурвалж хэлж байлаа.
Э.Долгион