Хойд Солонгос валютын урсгал хянадаг нууц албаа татан буулгав

-Гүржийн Батуми хотод усан үзмийн дарс гоождог усан оргилуур нээгдлээ.

-Латвийн парламентын гишүүн Имант Парадниекс албаны компьютертаа порно кино үздэг байсан нь илэрч шуугиан тарив.

-Грек даяар 24 цагийн хугацаатай бүх нийтийн ажил хаялт эхлэв.

-12 дугаар сарын 10-нд Ослод болох Нобелийн шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Европын холбоог төлөөлж тус байгууллагын гурван дээд албан тушаалтан болох Еврокомиссийн тэргүүн Хосэ Барроза, Европын зөвлөлийн ерөнхийлөгч Хэрман ван Ромпэй, Европын парламентын спикер Мартин Шульц нар оролцон шагналаа гардаж авахаар болжээ.

-Хойд Солонгос гадаадаас орж ирдэг валютын урсгалыг хянаж ажиллах үүрэгтэй 38 дугаар нууц хэлтсээ татан буулгалаа.

-НАТО хамгийн аюултай кибер дайснаараа ОХУ, Иран, Хятадыг нэрлэжээ.

-Иран, Америкийн давхар иргэншилтэй, 56 настай Мансур Арбабсиар Вашингтонд суух Саудын Арабын Элчин сайдын амь насанд халдахын тулд Ираны тусгай албадтай хамтран ажиллаж байснаа Нью-Йоркийн шүүхэд мэдүүллээ.

-Энэ сарын эхээр алагдсан Мексикийн хар тамхины Семас мафийн толгойлогч Эрибэрто Ласканогийн шарилд задлан шинжилгээ хийхээр болжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button