Хадгалах хугацаа нь дуусаад 20 жил болсон кетчуп 10000 ам.долларын үнэ хүрлээ

компанид үйлдвэрлэсэн лаазтай кетчуп интернэтийн eBay сайтын худалдаагаар 9995 доллараар зарагдав. Нэг галлон буюу 3.7 литрээр савласан энэ кетчупны хадгалах хугацаа 1992 онд дууссан байна. АНУ-ын Хойд Дакота мужийн ресторанд худалдагчаар ажиллаж байсан Морт Бэнк гэгч ’’McDonald’s брэндийн зарим дурсгалт зүйлсийг хадгалж байсны дотор энэ кетчуп байжээ. Дэлхийд цорын ганц үлдсэн байж ч магадгүй энэ кетчупыг шууд нэрлэсэн үнээр нь худалдсан бөгөөд үнэ хаялцуулсан бол үүнээс ч илүү үнэ хүрэх байсан гэж М.Бэнк ярьсан байна.

Худалдаж авсан хүний нэрийг зарлаагүй ч М.Бэнкийн хэлснээр, худалдан авагч нь М.Жорданы тоглож байсан Chicago Bulls багийн үнэнч бишрэн шүтэгч гэнэ.

McJordan нь хүний нэрээр нэрлэсэн McDonald’s’’-ын анхны бүтээгдэхүүн юм. Тус компани 1992 онд Chicago Bulls багийн дараалан байгуулсан ялалтад зориулж энэ бүтээгдэхүүнийг гаргасан бөгөөд хязгаартай тоогоор АНУ-ын хэдхэн мужид худалдаалагдаж байжээ. Бургерийн орцыг М.Жорданы дуртай гич, давсалсан өргөст хэмх, сонгино, гахайн мах, барбекью кетчуп бүрдүүлж байв. Үүний өмнө Небраска мужийн нэгэн эмэгтэй талхны үйрмэгт өнхрүүлж савласан McNugget брэндийн тахианы махыг интернэтээр амжилттай худалдсан нь М.Бэнкэд санаа өгсөн гэнэ. Гурван жилийн өмнө үйлдвэрлэсэн тэрхүү бүтээгдэхүүн дуудлага худалдаагаар 8.1 мянган долларын үнэ хүрсэн юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button