Улаан буудайг 150-200 мянган төгрөгөөр борлуулж байна
ямар байгаа талаар лавлахад
-Энэ жилийн ургац хураалтын байдал сайн байгаа. Засгийн газрын шийдвэрээр энэ жил нэг тонн улаан буудайд олгох мөнгөн урамшууллыг 100 мянган төгрөгөөр тогтоосон. Энэ урамшуулал нь тариаланчдад олгож буй зөрүү мөнгө юм.
Одоо тариаланчид нэг тонн улаан буудайг 150-200 мянган төгрөгөөр борлуулж байна. Ийнхүү буудайн үнэ буурсан нь дотоодын зах зээл дээр гурил, гурилан бүтээгдэхүүний үнийг тогтвортой барихад чухал юм. Бидний тооцоолсноор энэ жил чанарын шаардлага хангасан 100 орчим мянган тонн улаан буудайг экспортлох боломжтой гэв.