Нийслэлийн түүхийг дэлгэн харуулах үзэсгэлэн нээгдэнэ
Нийслэлийн түүх-архивын баримтууд сэдэвт архивын баримт, үзмэрийн үзэсгэлэн 2012 оны 10 дугаар сарын 25-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотын нийтийн төв номын санд болно.
Тус үзэсгэлэн 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 11 цагт нээлтээ хийх ба Улаанбаатар удирдлагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцоно. Нийслэлийн архивын сан хөмрөгөөс
Нийслэл хотын захиргааны нэрийн өөрчлөт, бүтэц, зохион байгуулалт. 1924 оноос одоог хүртэлх нэрийн өөрчлөлт, бүтэц, зохион байгуулалтын шийдвэрүүдийг дэлгэн тавина.
Нийслэл хотын захиргааны үйл, ажиллагаа. 1924 оноос одоог хүртэлх үеийн баримт бичгүүд болох Хотын түр, жинхэнэ захиргааны дүрэм/1924/, Хороодын дагаж явах дүрэм/1924/, Хотын захиргаа, хороодын дарга нарын хамтарсан хурлын тогтоол/1924/, Хороодын дарга нарт модон тэмдэг олгосон бичиг, Хотын захиргаанаас явуулж байсан арга хэмжээнүүдийн зарлагын баримтууд/1924/, Хотын захиргааны болон хороодын албан хаагчдын цалингийн цэс, Улаанбаатар хотыг Сүхбаатарын одонгоор шагнасан тухай АИХ-ын тэргүүлэгчдийн зарлиг зэрэг сонирхолтой баримт бичгүүдийг,
Нийслэл хотын бүтээн байгуулалт, хот тохижилт. Хотын анхны хилийн цэс зураг/1929/, Харьяат иргэдийн хашааны хаалгыг дугаарлах модон пайз хийлгэх асуудлаар харилцсан бичиг/1924/, Ард иргэдээс өгсөн тусламжийн данс/1924/, Хот сайжруулах комиссын тогтоол/1924/, Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө зэрэг баримт бичгүүдийг тайлбартайгаар байрлуулсан байна. Мөн сэдвийн холбогдол бүхий кино, дүрс бичлэгийг,
Нийслэл хотын иргэдийн ахуй амьдрал. Ломбард хэмээх барьцаалан зээлдүүлэх газрын үүсэл, хөгжил/1924/, Хотын дотор уурын тэрэг хэрэглэн явагчдын дүрэм/1925/, Хотын иргэдийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэл/1924/, Хотын дотор мод тарих, бие засах газрыг журамлах, мал нядлах, худаг малтах, хүүр оршуулах, худалдааг нүүлгэн шилжүүлэх, усан хөөрөг зэрэг асуудлаар харилцсан бичгүүд/1924-1925/, Ой мод хамгаалах дүрэм/1924/ зэрэг бичгүүдийг холбогдол бүхий кино, дүрс бичлэгийг,
Нийслэлийн хүн амын статистик тоон үзүүлэлт. Хотын хүн амын тоо, өөрчлөлт хөдөлгөөн, иргэдийн дэлгэрэнгүй бүртгэл судалгаа, лам нарын болон сурагчдын бүртгэл зэрэг баримт бичгүүдийг дэлгэн тавина.