Шинэ Монголын ирээдүйг бэлтгэх эхлэлийг тавилаа

уран бүтээлийн үзэсгэлэнг дэлгэн тавьсан байв. Энэхүү зөвлөгөөнийг нийслэлийн Боловсролын газраас анх удаа санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд нийгэмд бие дааж, өөрөө хөгжих чадвартай Зөв Монгол Хүн-ийг хөгжүүлэх түүхэн энэ цаг үед нийслэлийн Боловсролын газар нь Сургалтын байгууллагын үйл ажиллагаанд сурагч, эцэг эх, олон нийтийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа юм.

Энэхүү ажлын хүрээнд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сурагчдын эцэг эх, асран хамгаалагчдын санал бодлыг сонсч, тэдний үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, боловсролыг өргөн утгаар авч үзэн нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх нь тулгамдсан асуудлын нэг болоод байгаа юм. Иймд эцэг эх, асран хамгаалагчид, нийслэлийн боловсролын салбарынхан тулгамдаж буй асуудлыг хамтран шийдвэрлэх арга замаа илүү тодорхой болгохоор Боловсрол ба эцэг эх зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа нь энэ юм.

Уг зөвлөгөөний хүндэт зочдоор БШУ-ны сайд Л.Гантөмөр, дэд сайд Д.Ургамалцэцэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Нийгмийн хөгжил хариуцсан орлогч Ц.Баатархүү болон боловсролын чиглэлээр хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, нийслэлийн есөн дүүргийн 700 гаруй эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч оролцлоо. Боловсролтой зөв Монгол хүүхэд-Монголын ирээдүй уриатай цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсон зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button