Хариуцлага алдсан Dmit компаниас болж хэдэн маргаашийг хүлээх вэ
зөрчил гаргасан учраас энэ оны зургаадугаар сарын 13-ны өдөр гэрээгээ цуцалсан байна. Үүний дараа хэвлэл компаниудын дунд нээлттэй тендер явуулсан байна.
Тендерээр Smart solution компанийг сонгосон. Гэвч тус компани өнөөдрийг хүртэл ганц жолооны үнэмлэх хэвлээгүй байна. Учир нь Dmit компанийн удирдлагууд гэрээгээ цуцалсан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Чингэлтэй дүүргийн шүүхэд гомдол гаргаж жолооны үнэмлэх хэвлэх ажилд тушаа болоод байгаа аж. Энэ долоо хоногт шүүх хурал болох ёстой байсан.
Гэвч тодорхой бус шалтгаанаар хойшлоод байгаа юм. Dmit компанийн хувьд өнгөрсөн жилүүдэд гаргасан алдаагаа зөвхөн техникийн саатал байсан хэмээн тайлбарлаж байгаа юм. Гэтэл сүүлийн хоёр сар гаруй хугацаанд иргэд л хохирогч боллоо. Замын цагдаагийн газраас өнгөрөгч наймдугаар сарын 20-ноос эхлэн 10 гаруй мянган хүн түр үнэмлэх олгосон бөгөөд энэ бүх хугацаанд жолооны үнэмлэх маргааш хэвлэгдэнэ гэсэн тайлбарыг өгсөөр байсан юм.Нэг компанийн хариуцлагагүй байдлаас болж иргэд хэр удаан хохирох вэ. Ер нь манай хяналтын байгууллага ажлаа сайжруулмаар л байна.
Ами
Оллоо.мн