Өвлийн олимпийн бамбар Байгаль нуурт хүрнэ
Бамбар 2013 оны аравдугаар сарын 7-нд Грекийн эртний түүхт Олимп ууланд бадамлан асч, 123 хоног үргэлжлэх аяллаа эхлүүлэх юм.
Аялал энэ хугацаанд Европын хамгийн өндөр уул Эльбрусын оргилд хүрч, дэлхийн хамгийн том газар нутагтай ОХУ-ын 83 бүсийн 2900 хот, тосгоноор дайрч, тэр дундаа дэлхийн хамгийн гүн нуур Байгальд зочлох юм. Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад сайн дурын 30 мянга гаруй хүн ажиллах аж.
Д.Есүхэй