Д.Санжмятавын нэрэмжит цомын төлөө тэмцээн болно

Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тамирчид 12-оос доош, 13-14, 15-17, спортын мастерын нэгдүгээр зэрэгтэй буюу 18-40, 41-50, 51-иас дээш гэсэн зургаан насны ангиллаар өрсөлдөнө.

МШТХ-ноос зохион байгуулж буй уг тэмцээнийг Д.Санжмятав багшийн 1992-2000 оны үед бэлтгэл хийж байсан Мон сол клубийн шавь нар нь ивээн тэтгэн зохион байгуулж байгаа аж. Тэрбээр шигшээ багийн дасгалжуулагч хийх хугацаандаа 5000 гаруй хүүхэд залуусыг энэхүү спортод хөтлөн оруулсан. Түүний шавь нарын дундаас олон улсын хэмжээний мастер гурав, спортын мастер 36, спортын дэд мастер 28, улсын шүүгч 22, нэгдүгээр зэргийн тамирчин 980 төрөн гарчээ.

Дашрамд манай ширээний теннисний эрэгтэй шигшээ баг тавдугаар сард болсон багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ангилалдаа тэргүүн байр эзэлж, чансаагаа ахиулан 2014 онд болох дараагийн тэмцээнд дөрөвдүгээр хэсэгт орж тоглох юм байна. Харин эмэгтэй багийн хувьд гуравдугаар хэсэгт тоглодог.

Мөн тус холбооноос ирэх арваннэгдүгээр сард Өсвөрийн топ 10, спортын зэрэгтэй тамирчдын оролцдог лигийн тэмцээнийг зохион байгуулах бэлтгэл ажилдаа орсон байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button