Ажил хэрэгч хувцастай марафон гүйлтээр рекорд тогтоов
хоёр цаг 35 минут 53 секундийн хугацаанд гүйсэн байна.
Энэхүү сонирхолтой гүйлтийн өмнөх дээд амжилт нь гурван цаг 24 минут 46 секунд байжээ. Кэмпбелл тэмцээн эхлэхээс өмнө гурван цаг гүйх зорилго тавьсан байна. Тэрбээр энэ төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ.
Кэмпбелл Үнэхээр гайхалтай байлаа. Гэхдээ костюм пиджактай гүйхэд халууцсан хэмээн ярьжээ. Уг тэмцээнд оролцож буй тамирчид пиджак, цамцныхаа бүх товчийг товчилж, зангиа зүүх ёстой байдаг аж.
Шинэ дээд амжилт тогтоогч 29 километр гүйсний дараа маш ихээр ядарсан тул өөр рүүгээ ус цацжээ. Гэтэл нойтон хувцас нь замын турш хүнд санагдсан гэнэ. Кэмпбелл нь Нигерид төрсөн бөгөөд Канадын уулын гүйлтийн шигшээ багийн тамирчин юм байна.