Томоохон захуудыг нүүлгэн шилжүүлэх санал гаргалаа

Улаанбаатар хотод 11 томоохон зах байдгаас 10 нь задгай хэлбэрээр, нэг нь битүү задгай хосолсон хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг байна. Төрлөөр нь ангилж үзвэл хүнсний нэг, хүнс бараа холимог хоёр, барилгын материалын хоёр, техникийн хоёр, модны зах дөрөв байгаа аж. Эдгээр зах хотын А, Б зэрэглэлд байрладаг учраас замын хөдөлгөөнд ихээхэн ачаалал бий болгож түгжрэл үүсэхэд нөлөөлдөг байна.

Шалгалтын явцад захууд үйл ажиллагаа явуулж буй орчноо тохижуулдаггүй, хог хаягдлыг ангилах, цэцэрлэгжүүлэх ажлыг хийдэггүй зэрэг дутагдал илэрсэн байна. Тиймээс шалгалт хийсэн баг зарим томоохон захуудыг хотоос гадагш нүүлгэх, шинээр ашиглалтад орж байгаа худалдааны төвүүдэд зөвхөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар зөвшөөрөл олгодог байх гэсэн санал гаргасан. Энэ саналыг хэрэгжүүлэх боломжтой эсэхийг судалж үзэх ажлын хэсэг гаргахаар болов.

Г.Заяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button