Баар цэнгээний газруудын арга улам нарийсч байна
согтууруулах ундаагаар үйлчлэх, 21-ээс доош насны хүнд үйлчлэх, худалдахыг хориглосон заалт ч бий. Гэвч бодит байдал дээр энэ хууль огт хэрэгждэггүй. Улаанбаатар хотод чухам ямар байгууллага шөнийн цагаар үйлчилж байгааг манай сурвалжлах баг өнгөрсөн долоо хоногт сурвалжилсан. Шөнийн цагаар архи согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагуудад ямар арга хэмжээ авч байгааг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн архидан согтуурахтай тэмцэх ахлах байцаагч ахмад С.Чулуунбаатараас тодрууллаа.
-Баянзүрх дүүрэгт шөнийн 0000 цагаас хойш архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг газар олон байдаг юм билээ. Ийм газруудад ямар арга хэмжээ авдаг вэ?
-Энэ асуудлаар өдөр болгон хяналт, шалгалт хийж байгаа. Сүүлийн үед цаг хэтрүүлж ажиллах зөрчил харьцангуй гайгүй болж байна. Өмнө нь Сансар, Кино үйлдвэр орчимд байрлалтай баар цэнгээний газар цаг хэтрүүлж ажиллаж байсан.
-Кино үйлдвэрийн Золбоо супермаркет, Сансарын туннелийн үйлчилгээний төвүүдэд байрлах баар, караоке цаг хэтрүүлж ажилласаар байгаа. Энэ байгууллагууд дээр хяналт шалгалт хийж байгаа юу?
-Диско клубүүдэд цаг хэтрүүлэх зөрчил байгаа. Баар цэнгээний газрын арга нь улам нарийсч байна. Цагдаа очоод хаалгыг нь нүдэхээр онгойлгохгүй. Энгийн хувцастай орж байж арга хэмжээ авч байна. Бид хэсэг хэсгээрээ шалгалт хийдэг. Ялангуяа Сансарын Баянцээл орчмоор шалгалт сайн хийж байгаа. Золбоо супермаркетад удаа дараа арга хэмжээ авсан. Золбоо-гийн харьяа Remix диско клубийн тусгай зөвшөөрлийг хураасан. Арга хэмжээ авч байгаа.
-Байнгын хяналт шалгалт хийхэд цагдаагийн хүч хүрэлцээ ямар байна?
-Байнга манаад байх бололцоо бидэнд байхгүй. Цагдаагийн хүч хүрэхгүй байна. бид бүх л хүчин чадлаа дайчилж өглөө оройгүй ажиллаж байгаа. Цагдаагийн хүч хүрэлцээ гэхээс илүүтэйгээр заавал цагдаагаар мануулж байж хаадаг байдлаа болих хэрэгтэй. Хуулийнхаа хүрээнд ажиллах хэрэгтэй юм.
-Мөн баар цэнгээний газар, буудалд насанд хүрээгүй хүүхэд архидан согтуурах зөрчил гардаг?
-Энэ асуудлаар арван нэгдүгээр сарын 1-н хүртэл сарын аян явуулж байна. Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудад санамж сэрэмжлүүлэг, зурагт хуудас тараасан.
-Энэ онд согтуугаар үйлдсэн гэмт хэргийн үзүүлэлтийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад ямар гарч байна?
-Энэ оны эхний есөн сарын дүн мэдээгээр 313 хэрэг бүртгэгдсэнийг өмнөх онтой үеийнхтэй харьцуулахад 13 хэргээр буюу 3,8 хувиар өссөн дүн гарсан байна.
М.Эрдэнэболд