Twitter неонацистуудын микроблогийг блоколжээ
Шилдэг Ганновер хэмээх нэртэй нонацистуудын бүлэг дээр бүртгэлтэй байсан гэнэ. Өнгөрсөн сарын сүүлээр Доод Саксоны захиргаанаас энэ байгууллагын үйл ажиллагааг хориглоод байсан юм. Одоо энэхүү бүлэглэлийн микроблог руу Германы оршин суугчид нэвтрэх боломжгүй болсон бөгөөд харин бусад оронд нээлттэй хэвээр байх аж.
Дашрамд дуулгахад энэхүү олон нийтийн сүлжээ анх удаа аль нэг орны хууль тогтоомжийг зөрчиж байгаа тохиолдолд нийтлэлийг цензурдах журмыг практикт хэрэглэж байгаа нь энэ юм.