MCS-д хүүхдүүд хаана тоглох нь хамаагүй бололтой

байх вээ дээ.

Уг нь ч хол газраас хүмүүс ирэхэд өндөр сайхан барилгууд нүүр таглаад хотод маань өнгө нэмж байгаа. Гэвч зэрэглэл хөөцөлдсөөр байгаа яг энэ хэсэгт барилга барих нь бүү чөлөөтэй алхачих зам алга байна. Тиймээс А зэрэглэлд нилээд том талбайтай хүүхдийн паркийн газар луу хуруу дүрээд эхэлжээ.

МАК компанийн Нямтайшир ах хөрөнгө мөнгөтэй эрхэм гэдгээ баталж Дорнын их яруу найрагч Д.Нацагдоржийн хөшөөг нүүлгэж оронд тэнгэр баганадсан барилга бариад эхэлсэн. Би яаж дутах вэ гээд Мон уран Наранхүү ах ч газар аваад барилга барих гэж байна. Хаа байсан Солонгос улсаас ирсэн эрхэм энд үйл ажиллагаа явуулж байхад Монголчууд яагаад болохгүй гэж. Гэхдээ тэд Монголд монополь тогтоочихоод байгаа MCS компанийг яаж гүйцэх вэ. Хотын төвд Central tower-тай, Хүүхэд залуусын соёл амралтын хүрээлэнд 30000 м.кв талбайтай. Тус зөвшөөрлийг нь тухайн үеийн хотын дарга нь өгсөн байх юм. Тэгэхээр А зэрэглэлд газар авах тэмцэл яах аргагүй MCS компани өнгөлж байх шиг байна. Ер нь мөнгөтэй хүмүүсийн өрсөлдөөнд иргэд, тэр дундаа хүүхэд хохирох эсэх нь ёстой хамаагүй бололтой.

Ами

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button