Барилга эхлэх зөвшөөрөлгүй 172 барилга байна

Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр танилцууллаа. Тэрээр, Нийслэлийн Засаг даргын 2012 оны Зөвшөөрөлгүй эхэлсэн барилгын ажлыг зогсоох тухай А/557 дугаар захирамжийн хэрэгжилтийн явц 2012 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн байдлаар 62,5 хувийн биелэлттэй байгааг онцлоод, улсын байцаагчид хяналт шалгалт хийгээд нөхөн төлбөр торгууль шийтгэвэр тогтоодог боловч түүнийхээ мөрөөр ажиллахгүй нөхөн төлбөр, торгууль шийтгэврийн үлдэгдэл ихтэй байгаа нь нөхөн төлбөр торгууль шийтгэвэр ногдуулсны 69,2 хувийг нь барагдуулснаас харагдаж байна.

Хяналт шалгалтын явцад 35 989 зөрчил илрүүлж, илрүүлсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 3144 акт, 5520 дүгнэлт, 7037 албан шаардлага үйлдэж, нийт зөрчлийн 69,3хувийг арилгуулж ажилласан нь зөрчил арилгалтанд анхаарах шаардлагатай байгааг харуулж байна гэж мэдээллээ. Улсын Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалаар нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын бүтэц орон тоог 567 хүртэл, үүнээс улсын байцаагчийн орон тооны дээд хязгаарыг 440 хүртэл байхаар баталсан байдаг байна. Одоогоор нийт ажиллагсдын орон тоо батлагдсан хязгаарт байгаа хэдий ч чиглэлийн хэлтсийн улсын байцаагч нар дутуу, харин бусад төрийн үйлчилгээ, захиргааны ажилтнууд илүү орон тоогоор ажиллаж байгаа аж. Иймд цаашид хууль эрх зүйн болон бүтэц зохион байгуулалтын хувьд бүрэн өөрчлөх зайлшгүй шаардлага байна гэсэн дүгнэлтийг ажлын хэсэг гаргажээ.

Харин Нийслэлийн удирдлагын зөвлөл, зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгын тоо, ноогдуулсан хариуцлага шийдвэрийг дахин нарийн гаргаж мэдээлэх нь чухал, ажлын хэсгийн танилцуулж байгаа мэдээлэлд зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгын тоо зөрүүтэй байгаа учраас өнөөдрийн хурлаар цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцэхийг түр хугацаагаар хойшлуулъя гэсэн шийдвэрт хүрлээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч М.Ням-Очир, хяналт шалгалт хийсэн 596 барилгын 172 нь барилга эхлүүлэх зөвшөөрөл аваагүй бол эзэмшигч нь тодорхойгүй 60 гаруй барилга байгаа гэж хэллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button