Орчлон сургуулийн сурагчдаас цусан суулгын нян илэрчээ

эхчүүд хүүхдүүдээ сургуульд явуу­лахгүй гэсний улмаас тав хоногийн хугацаатайгаар сургуулийн үйл ажиллагааг нь зогсоосон юм. Харин тус сургууль дээр ажилласан ХӨСҮТ-ийн эмч нар 345 хүүхдээс шинжилгээ авахад гэдэсний цусан суулга өвчин үүсгэгч нян илэрсэн нь тогтоогджээ.

Одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гурван хүүхэд эмнэлгээс гарч, өрхийн эмчийн хяналтад байгаа аж. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ Цусан суулгаар өвчилсөн хүүхдүүд эмнэлгээс гарч болно. Гэхдээ халдвар үүсгэгч нян хүний биед үлдэж, архаг нян үүсгэгч, архаг халдвартай болох тохиолдол бий. Тиймээс цусан суулгаар хөнгөн өвдөөд эмнэлгээс гарсан ч сарын турш эмчийн хяналтад байж, лабораторид шинжилгээ өгөх хэрэгтэй. Шинжилгээ өгөөд нян илрээгүй тохиолдолд бүрэн эдгэрлээ гэж үзэж болно гэлээ.

Түүнчлэн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид Орчлон сургуулийн гал тогоо, хоолны дээж, ажилч­дын гарын арчдаснаас шинжилгээ авахад нянгийн бохирдол илэрчээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button