Энэ сарын 26-ныг дуустал иргэдийн саналыг авна
Цаашдаа тэг болон таваар төгссөн ойг өргөн хэмжээнд тэмдэглэж байхаар тогтжээ. Улаанбаатарын 373 жилийн ойн хувьд иргэдийн оролцоог хангасан, шууд ардчиллын элементийг шингээсэн олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж, нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Баатархүүгээр ахлуулсан ажлын хэсгийнхэн төлөвлөгөөгөө эцсийн байдлаар баталжээ.
Энэ хүрээнд Нийслэлийн ИТХ-аас Шинэ санааг бүртгэх өдөр-ийг тав хоногийн хугацаатай зарлахаар тогтож, энэ сарын 22-26-нд иргэдийнхээ шинэ санааг бүртгэж авах юм байна. Иргэд шинэ санаагаа өөрийн биеэр НЗДТ-т авч ирж өгөхөөс гадна www.cityсall.goү.mn цахим хаяг руу илгээж болох ажээ.