Эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн сэтгүүлч бэлтгэнэ

мэндийн боловсролд ахиц гарна гэж тооцоолжээ. Учир нь сэтгүүлчид иргэний байр сууринаас ард түмэнд мэдээлэл түгээх нь илүү үр өгөөжтэй гэж үзэж буй юм. Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид болон холбогдох хүмүүс оролцсон. Энэ үеэр Н.Удвал сайд Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа бодлого шийдвэр тэр бүр иргэдэд хүрч чаддаггүй. Тиймээс аль болох хийж байгаа ажлаа олон нийтэд хүргэж, иргэдийнхээ эрүүл мэндийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн сургалт явуулах шаардлагатай байгаа. Энэ бүхнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэхийг зорьж байнахэмээсэн.

МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид Шинэ Засгийн газрын бодлогыг олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр хүргэж сурталчлах үүргийг Монголын сэтгүүлчид хүлээж байгаад баяртай байна хэмээсэн. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Эрүүл мэндийн салбарт мэргэшсэн сэтгүүлч хэр олон байдаг бол?

-Сэтгүүлчдийн тоог нарийн гаргаагүй. 500 гаруй сэтгүүлч бий. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн сэтгүүлч цөөнгүй байгаа. Эмч сэтгүүлчдийн маань зарим нь тэтгэвэртээ гарсан. Томоохон сонин, телевизүүд эрүүл мэндийн чиглэлийн нэвтрүүлэг, булантай. Үүнд ажиллаж байгаа сэтгүүлчид тодорхой хэмжээгээр -мэргэшиж байгаа. Гэхдээ бодлогоор мэргэшүүлсэн асуудал байхгүй. Зөвхөн практикаар л мэргэшиж байгаа учраас алдаа оноо гарах, буруу мэдээлэл түгээх асуудал бий. Тиймээс энэ санамж бичгийн хүрээнд сэтгүүлчдийг мэргэшүүлэх ажлыг хийнэ. Мөн мэргэжлийн сэтгүүлчдийн ур чадварыг дээшлүүлнэ.

-Бусад орны туршлага ямар байдаг вэ?

-Эмч, анагаах ухааны суурь мэдлэгтэй хүмүүст практик мэддэг олгох туршлага байдаг. Манайх эхлээд сэтгүүлчээ бэлтгэдэг. Дараа нь сэтгүүлч маань тодорхой чиглэлээр мэргэшдэг. Тиймээс одоо эрүүл мэндийн чиглэлээр бичиж байгаа сэтгүүлчдээ давтан- сургалтад хамруулна.

Б.Азаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button