Алтан хөл-ийн эзнээр Алтан хөлт-тодорлоо

Энэхүү нэр хүндтэй шагналын төлөө түүнтэй Жанлуижи Буффон (Итали, Ювентус), Дидье Дрогба (Кот-д’Ивуар, Шанхай Шэньхуа), Кака (Бразил, Реал Мадрид), Андреа Пирло (Итали, Ювентус), Кларенс Зеедорф (Нидерланд, Ботафого), Икер Касильяс (Испани, Реал Мадрид), Чави Эрнандес, Карлес Пуйоль (хоёул Испани, Барселона), Рауль Гонзалес (Испани, Аль- Садд) нар өрсөлдсөн юм. Монте-Карлод болсон ёслолын ажиллагаанд Франко Барези, Лотар Маттеус, Эрик Кантона нарын алдартнууд оролцов.

Алтан хөл шагналыг хөлбөмбөгийн спортын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан, 29-өөс дээш насны тоглогчид олгодог. Анхны эзнээр 2003 онд Италийн алдарт хөлбөмбөгч Роберто Бажо тодорсноор дэлхий нийт энэхүү шагналыг мэддэг болсон.

Түүнээс хойш Павел Недвед (2004), Андрей Шевченко (2005), Роналдо (2006), Алессандро Дель Пьеро (2007),Роберто Карлос (2008), Роналдиньо (2009), Франческо Тотти (2010), Райан Гиггз (2011) нарын алдартнууд Алтан хөл-ийн клуб-т нэгдсэн түүхтэй.

Д.НАНЖИД

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button