Мазут нийлүүлэгчийг шалгаруулах
Тендер шалгаруулалтын дугаар СШУ ДДЦС ХК-2012/17
ТӨХ-Дарханы Дулааны Цахилгаан Станц ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос Мазут нийлүүлэгчийг шалгаруулах –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг ( хүсвэл нэмэлт хувийг ) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 165000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн хамт тендерт оролцохоор санал болгож байгаа үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөг (эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валют )-ийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2012 оны 11-р сарын 19 ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2012 оны 11-р сарын 19 -ний өдрийн, 11 цаг 00 минутад нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг Дархан-Уул аймаг Үйлдвэрийн дүүрэг Дарханы Дулааны цахилгаан станц ТӨХК-ийн байр, Хангамжийн хэлтэс Утас 70374516, Факс 70373021