Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулна
Үнэт цаасны зах зээл болон хадгаламжийн даатгалын хууль, эрх зүйн орчинг сайжруулах нь сэдэвт семинар 10.00 цагаас Пума Империал зочид буудлын хурлын танхимд болох юм байна.
Мөн Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдээс зохион байгуулах Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь сэдэвт хэлэлцүүлэг 14.00-18.00 цагт Б танхимд,
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас А танхимд хуралдах ажээ.
Түүнчлэн Олон нийтийн радио, телевизэд зарим хуулийн хэрэгжилттэй танилцах Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 1600 цагаас В танхимд хуралдах ажээ.
Т.АМУР