Х.Тэмүүжин сайдыг халз мэтгэлцээнд урилаа
Түүнээс мэтгэлцээнд урих болсон шалтгааныг нь тодруулахад Би өмнө нь Х.Тэмүүжингийн хууль зүйн салбарт хийхийг хүсдэг шинэчлэлт, бодлогыг нь дэмжиж сайд болоосой гэж хүсдэг байсан. Гэтэл түүний сайд болсноосоо хойш хийж буй бодлого, шинэтгэлүүд нь бодит амьдралаас хол зөрүүтэй, зөвхөн онолыг төвшинд байгаа нь шүүхийн өмнө хохирсон, гомдолтой байгаа олон иргэний эрх ашигт нийцэхгүй байна. Манай ТББ-д 10 мянга гаруй гомдол ирсэн. Үүний дийлэнхийг нь шүүхийн хууль бус шийдвэртэй холбоотой гомдол эзэлдэг. Иргэд шүүхийн өмнө адил тэгш байх эрхийг хязгаарлаж, хууль бус шийдвэр гаргадаг шүүгчдэд хариуцлага тооцох Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хууль байхгүй байна.
Өөрөөр хэлбэл, хүн хувцас оёулахдаа хэмжээгээ өгөхгүй бол тухайн хүний хувцас таарахгүй. Үүнтэй адил бодлого, шинэчлэл хийхдээ иргэдээс судалгаа авч, санал бодлыг нь тусгахгүйгээр хууль баталвал тэр нь иргэдэд таарахгүй, таалагдахгүй. Мөн Хууль зүйн сайд Шүүхийн байр сууцны асуудалд оролцдог тогтолцоо хаа ч байхгүй. Би мэтгэлцээн хийхийг жилийн өмнөөс гуйсан. Гэвч хүлээж авдаггүй байсан юм. Харин одоо хууль хяналтын байгууллагыг гутаалаа. Үнэхээр бидний буруу юм бол, 10 мянга гаруй баримтыг няцааж чадна гэж бодож байвал мэтгэлцье. Мөн бид цаашид ч энэ мэтийн урвагч төрийн алба хаагчидтай тууштай тэмцэнэ гэсэн юм.
Ч.Болд