Төрийн албаны тухай хуулийн төслийг өргөн барив
даргад өргөн барилаа. 1995 оноос мөрдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулиар улс төрийн болон төрийн жинхэнэ албыг заагласан. Төрийн суурь үйлчилгээг үзүүлэхэд туслах чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний албыг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхээр төсөлд тусгажээ.
Тиймээс Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга болон УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагуудын ерөнхий менежер зэрэг албан тушаалд сонгон шалгаруулалт явуулж, дүгнэлт гарган эрх бүхий албан тушаалтанд санал болгох чиг үүргийг Төрийн албаны зөвлөлөөр төлөөлүүлэн гүйцэтгүүлэх замаар хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан байна. Одоогоор дээр дурдсан албан тушаалд 63 хүн ажиллаж байгаа бөгөөд эдгээрт цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон зэвсэгт хүчний байгууллагын ажилтнуудыг оруулаагүй аж.
Б.Сэлэнгэ