Гамшиг судлалын хүрээлэнгийнхэн эсэргүүцлээ илэрхийлэв
гарсан. Үүнийг тус хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид эсэргүүцэж байгаа юм байна. Тус хүрээлэнг хууль сахиулах байгууллагад нэгтгэснээр Гамшиг судлал-ын талаарх төрөөс баримтлах бодлогыг алдагдуулах, төлөвшиж буй гамшиг судлалын салбарын үүргийг бууруулах, Онцгой байдлын албыг шинжлэх ухааны үндэслэл бүхий мэдээлэл, судалгаагаар хангах боломжийг мэдэгдэхүйц бууруулах сөрөг талтай гэж үзэж байгаа юм.
Тиймээс тус хүрээлэнг олон улсад болон Монгол Улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн статус, эрдэм шинжилгээний байгууллагын өнөөгийн түвшинг хадгалуулан ОБЕГ-ын харьяанд ажиллуулан Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэн гүйцэтгэхэд судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг ашиглах саналыг тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдаас Монгол Улсын Засгийн газарт хүргүүлж байгаа юм байна.