Тамхигүй Улаанбаатар сэдэвт салбар хорооны хуралдаан
Түүгээр зогсохгүй тамхины татвар бусад улсынхтай харьцуулахад маш доогуур байдаг байна. Монгол Улсад 2009 онд хийсэн Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтыг тогтоох судалгаа 15-64 насныхны хооронд хийжээ.
Судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн эрэгтэйчүүдийн 48, эмэгтэйчүүдийн 6,9 хувь нь тамхи татдаг хэмээн хариулжээ. Дам тамхидалтын тухайд бол хүүхдүүд их өртдөг байна. Улсын хэмжээгээр Сүхбаатар аймаг, Архангай аймгийн Цэнхэр сум тамхигүй хамт олон болохоор аймаг, сумын ИТХ-аасаа шийдвэр гаргажээ.