Монголын ирээдүй мансуурч байхад бид харсаар л суух уу

Учир нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр алгасахгүй шахам өсвөр насныхан газ үнэртэв, цавуу үнэртэж байгаа цагдаад баригдав, зочид буудалд архидан согтуурав гэх мэдээлэл цацагдах болсонтой холбоотой байх.

Өнгөрөгч долоо хоногт гэхэд Баянгол дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт 14-16 насны дөрвөн хүүхэд НҮБ-ын мансууруулах бодисын жагсаалтын дөрөвдүгээрт бичигддэг олсны төрлийн ургамал Каннабис хэрэглэж байгаад цагдаа нарт баригдав. Хэргийг УМБГ-ын зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэс шалгаж эхэлсэн байна. Үүнээс харахад дөнгөж 14-хөн настай хүүхдэд энэ төрлийн мансууруулах үйлчилгээтэй өвч яаж олдов.

Хэн тэдэнд өгөв гэдэг нь сонирхол татаж байна. Мөн өнгөрөгч долоо хоногт Өвөрхангай аймагт 14 настай охин архинд хордож амиа алдлаа. 14-хөн настай охин архи ууж байхад эцэг эх нь юу хийж байсан гэдэг асуултыг тавьмаар санагдах юм. Мөн өнөөдөр насанд хүрээгүй хүүхдэд юугаар ч хамаагүй үйлчилдэг дэлгүүр, түүнийгээ хэрэглэх боломжийг бүрдүүлж өгдөг дэн буудал-уудыг буруутгамаар. Тэдгээрийг хянаж, хууль ёсыг сахиулах ёстой байгууллага, бидний мэдэхгүй ургамлыг нүднийхээ өмнүүр өнгөрүүлээд байгаа гаалийн байгууллагыг буруутгамаар.

Цаана чинь 15 нас ч хүрээгүй хүүхдүүд мансуурч ухаанаа алдах, улмаар амиа ч алдаж болох бүхий л зүйлийг хэрэглэж болох тийм л орчинд амьдарч байна шүү дээ.

АМИ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button