Үндэсний төв архивынхан шалгалт хийлээ

ҮХААЯ-ны мэргэжилтнүүд, архивын ажилтан, Үндэсний төв архивын ахлах зааварлагч, арга зүйч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа,мэдээллийн технологи нэвт­рүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт гэсэн дөрвөн чиглэлээр шалгаж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэн, цаашид авах арга хэмжээний талаар чиглэл өгч ажиллалаа.

Цаашид яамны харьяа байгууллагуудад үзлэгийн явцад илэрсэн зөрчил, дутагдлыг засуулахаар хугацаатай үүрэг өгч, архив, албан хэрэг хөтлөлтийн ажлыг сайжруулах талаар удирдлагуудад танилцуулж, тодорхой арга хэмжээ авах, архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудыг АЕГ-ын дэргэдэх архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтны мэргэжил олгох сургалтанд хамруулах, ҮХААЯ-ны архивт хуваарийн дагуу дадлага хийлгэх нь зүйтэй гэж үзлээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button