Дэлхийн дулаарал 15 жилийн өмнө дууссан

жи­лийн дундаж хэмийн өсөлт зогссон байна.

Энэхүү шуугиан тарьсан мэдээлэл өнгөрсөн долоо хо­ногт гарсан юм. Английн цаг уурчид цаг уурын 3000 станцын хэмжилтэд үндэс­лэн, 1997 оны эхнээс 2012 оны наймдугаар сар хүртэл манай гарагийн дундаж хэм нэг түвшинд байсныг тэмдэглэжээ. Гэтэл өмнөх хэмжилтийн үе буюу 1980-1996 он хүртэл агаарын дундаж хэм байнга өсч бай­жээ. Үүнээс өмнөх 40 жилд агаарын хэм тогтвортой буюу буурах хандлагатай байсан аж.

Сүүлийн 15 жилийн ху­гацаан дахь хэт халалт зөвхөн 2010 онд л бүртгэгд­сэн байна. Харин 2011 онд болон 2012 оны эхний найман сард агаарын хэм буурч, температур өсөх хандлага алгуурхан арилжээ.

Жоржийн технологийн хүрээлэнгийн профессор, цаг уур судлаач Жудит Кар­ригийн мэдэгдсэнээр Бри­танийн цаг уурчид ирээ­дүйн дулаарлыг тооцоход хэрэглэдэг компьютер заг­варыг ашиглан, томоохон алдаа гаргасан гэнэ.

Түүний тэмдэглэснээр цаг уурын загвар нь хүнд, хэцүү, дээрээс нь тогт­вор­той бус байдаг аж. Хү­лэмжийн хийн үр нөлөө нэ­мэгдэж байгааг баталсан загвар гаргаж авахын тулд далайн усны хэмийн удаан хугацааны давтамж, нарны идэвхжил зэрэг байгалийн хүчин зүйлсийг ашигладаг байна.

Ерөнхийдөө дээрх ба­римтад шүүмжлэлтэй хан­дах эрдэмтэн олон байгаа юм. Баруун Английн их сургуулийн цаг уур судлаач Фил Жонсын мэдэгдсэнээр 15 жил гэдэг зөв дүгнэлт гаргахад хэтэрхий бага хугацаа гэнэ. Жонс болон түүний хамтран зүтгэгчид нарны идэвхжил, далайн усны хэмийн урт хугацааны өөрчлөлт зэрэг хүчин зүйлс нь ямар нөлөө үзүүлж байгааг ойлгоогүй ч ирэх 10 жил өнгөрсөн 20 жилээс илүү дулаан байх төлөвтэй гэж үзжээ. Түүний үзсэнээр энэ 10 жилийн дундаж хэм 1990 оныхоос ойролцоогоор 0.17 хэмээр дулаан байх төлөвтэй байгаа аж.

Түүнчлэн Жонс зэрэг дээрх баримтыг эсэргүүцэгч эрдэмтэд туйлын мөсний талбайн сүүлийн үеийн мэ­дээнд тулгуурлаж байгааг мартаж болохгүй. Одоогийн байдлаар туйлын мөс 4.1 сая километр квадрат талбайг хамарч байгаа юм. Гэтэл 2007 оны есдүгээр сард 4.17 километр квадрат талбайг эзэлж байжээ. Тэгэхээр сүүлийн гучин жилийн дотор туйлын мөс 13 хувиар буурсан байна. Энэ нь зөвхөн талбай нь биш, зузаан нь хүртэл нимгэрсэн гэсэн үг.

Үүнээс гадна туйлын газар нутаг дахь цаг уурын ажиглалтын шинэ мэдээнээс үзэхэд дэлхий ертөнц өмнө нь таамаглаж байснаасаа ч илүү халж байгаа нь тогтоогджээ.

Хойд туйлын бүсийн хэм 1998-2010 онд 0.11-ээр нэмэгджээ. Энэ нь эрдэмтдийн таамаглалаас 0.44 хэмээр илүү гэсэн үг юм. Ерөнхийдөө 1850 оноос авч үзвэл эндхийн температур 0.75 хэмээр өсчээ. Харин сүүлийн 10 жил хамгийн дулаахан үе байсан аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button