Монголын дайчин аварга цолын төлөө тулалдана
Марина Бей Сандс казино, амралт зугаалгын төвд IBO холбооны аварга Индонезийн боксчин Дауд Йордантай тус холбооны аварга цолын төлөө тулалдах гэж байна. Хэрвээ энэ тулаанд Монголын дайчин ялалт байгуулбал Индонезийн боксчин Крис Жоннтой WBA холбооны аваргын төлөө өрсөлдөх боломжтой болох юм.
Ч.Цэвээнпүрэвийн бэлтгэл сургуулилалтыг Монголын кикбоксчид болон Английн Hard Knocks промоушн базааж байна. Сонирхуулахад Монголын кикбокс, тулааны спортын холбооноос Сингапурт болох хөгжөөн дэмжигчдийн баг байгуулж, тоглолтыг үзүүлэх ажээ.